Үнэ
Танилцуулга
Хосуудын хамгийн нандин мөчийг илүү дурсамжтай, халуун дулаан уур амьсгалд өнгөрүүлэх боломжийг бид бүрдүүлнэ. Та хоёрын хайр дүүрэн амьдралын шинэ эхлэлд зориулан бид танд зориулсан гайхамшигт хуримын аяллуудыг санал болгож байна. Та манай хөтөлбөртэй аяллын чөлөөт өдрөөрөө хурим хийснээр зардал мөнгө болон цаг хугацааг хэмнэж, юунд санаа зоволгүй дурсамжаа бүтээгээрэй.
Аяллын хөтөлбөрт багтсан зүйлс:
- 2 талын шууд нислэг
- Зочид буудлын стандарт твин өрөө
- Зочид буудлын буффет өглөөний цай
- Хөтөлбөр тусгагдсан өдөр болон оройн хоол
- Хөтөлбөрт тусгагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал
- Дата биет сим
- Нэг өдрийн хуримын цогц үйл ажиллагаа ( хуримын чимэглэл, entertainment, үдшийн зоог, хөгжим, тайз, нүүр будалт......)
- Хувийн хэрэглээний зардал
- Чөлөөт өдрийн хөтөч болон унааны зардал
- Чөлөөт өдрийн өдөр болон оройн хоол
Аялалын хөтөлбөр
ӨДӨР 1: УЛААНБААТАР - ФУКУОК
15:00 – 22:00 Улаанбаатар – Фукуок шууд ниснэ. Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө бүртгэл нээгдэх тул ОУ нисэх буудал дээр цугларан аяллын групптэй нэгдэнэ. Вьетнам улсын Фукуок арлын нисэх буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ авахад хөтөч онгоцны буудал дээр тосон авч зочид буудалд хүргэж өгнө. Өрөөгөө хүлээн авсны хэсэг амраад оройн хоолтой.
ӨДӨР 2 : ФУКУОК ВИНВОНДЕРС ПАРКЫН АЯЛАЛ
Өглөөний цайгаа уугаад Vinwonders парк руу явцгаана. Усан парк, галзуу хулгана, далайн амьтдын аквариум гээд төрөл бүрийн тоглоомууд байдаг ба та бүтэн өдрийн турш хүссэн тоглоомоо тоглон өнгөрөөнө. Grandworld аялал жуулчлалын цогцолбороор зочлон Италийн Вениц хотыг санагдуулам орчинд зугаалан, төрөл бүрийн урлагийн тоглолт үзэн цагийг гайхалтай өнгөрөөх боломжтой.
ӨДӨР : 3 ФУКУОК ВИНПЕРЛ САФАРИ ПАРКЫН АЯЛАЛ
Өглөөний цайгаа уугаад Өглөөний цайны дараа бид Вьетнамын хамгийн том амьтны хүрээлэн Vinpearl Safari Park-д зочлох болно. Энэхүү паркд хирс, анааш, тахь, тоть гэх мэт олон төрлийн амьтад байдаг ба зарим амьтдыг та бүхэн өөрийн гараар хооллох боломжтой нь үнэхээр сонирхолтой байх болно. Sunset аялал жуулчлалын хотхонд очин Kiss Bridge гүүрнээс нар жаргахыг харж усны шоу үзүүлбэрээ үзээд , оройн хоолонд ороод буудал руугаа буцна.
ӨДӨР 4 : ФУКУОК 3 АРЛЫН АЯЛАЛ
Өглөөний цайны дараа Фукуокын Ан Той, Хон Дуа, Шүрэн гэх 3 арлын аялалдаа гарна. Энэхүү арлууд нь усан спорт сонирхогчдын заавал очих газар юм. Энэ өдөр та өөрийн зардлаар далай эрэг дээр шүхрээр нисэх, банана завинд суух, флайборд зэргийг турших боломжтой
ӨДӨР 5 : ФУКУОК ЧӨЛӨӨТ ӨДӨР
Өглөөний цайгаа уугаад чөлөөт өдөр тул та бүхэн алжаалан тайлан амран, далайн эргээр зугаалах зэргээр өнгөрүүлэх сувдны үйлдвэр болон хулсан бүтээгдэхүүн, виноны үйлдвэр зэргээр хөтөч болон унааны хамт орох боломжтой.
ӨДӨР 6 : ХУРИМЫН ӨДӨР
Урьдчилсан төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу хуримын бүх зүйл бэлэн болсон байна. Хуримын үйл ажиллагаа наран жаргах үзэсгэлэнтэй мөч ирснээр эхлэх болно.
ӨДӨР 7 : ЧӨЛӨӨТ ӨДӨР
Өглөөний цайгаа уугаад чөлөөт өдөр тул та бүхэн алжаалан тайлан амран, далайн эргээр зугаалах зэргээр өнгөрүүлж алжаалаа тайлаарай. Маргааш нислэгтэй учир зах дэлгүүр орох, ачаа тээшээ бэлдэж цагийг өнгөрүүлнэ.
ӨДӨР 8 : ФУКУОК - УЛААНБААТАР
12:00 – 21:40 Өглөөний цайны дараа зочид буудлаа хүлээлгэн өгч ачаа тээшээ аван Фукуок нисэх онгоцны буудалд очин Улаанбаатар хотруу ниснэ.