
КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА, ТҮҮХ
Airplane Travel Agency нь 2017 онд аялал жуулчлалд сэтгэлтэй, олон улсад боловсрол эзэмшсэн, салбарын туршлагатай залуу мэргэжилтнүүдийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан. Бидний зорилго Монголын аялагчдыг дэлхийн хаана ч санаа амар, тав тухтай аялах боломжтой болгох. Бидний анхны үйл ажиллагаа Солонгос, Хятад улс руу чиглэсэн аяллаар эхэлж, аажмаар Япон, Тайланд, Малайз, Турк зэрэг орнууд руу хүрээгээ тэлсэн. Аяллын зах зээлд чанартай, найдвартай үйлчилгээ үзүүлснээр хэрэглэгчдийн итгэлийг хурдан хугацаанд хүлээж, өнөөдөр бид олон зуун үйлчлүүлэгчийн итгэлтэй сонголт болоод байна. Airplane Travel нь зөвхөн билет захиалдаг агентлаг биш, харин бүрэн аяллын шийдэл санал болгодог, аялагчийн нэгдүгээрт тавьдаг үйлчилгээний соёл бүхий баг юм. Бид аялал бүрийг зорчигчдын амьдралын дурсамжит мөч болгон бүтээх зорилготой ажилладаг.“Аялах нь дэлхийтэй танилцах төдийгүй өөрийгөө нээх аялал юм. Харин бид тэр аяллын хамтрагч нь байхыг хүсдэг. Өнөөдөр бид хуримын аялал, амралт, бизнесийн болон сургалтын аяллуудаас эхлээд, VIP болон групп аяллыг гадаад, дотоод чиглэлд мэргэжлийн түвшинд зохион байгуулж байна.
аяллын хөтөлбөрүүдийн онцлог, давуу талууд
Шууд нислэг
Манай компаны хамгийн том давуу тал бол нислэгийн авиакомпанитай хамтран хүссэн чиглэлд шууд нислэгтэй аялал гаргадаг.
Судалгаа , төлөвлөгөө
Аяллын маршрут хөтөлбөрийг тухайн газартаа амьдарч, олон удаагийн туршилт дээр үндэслэж боловсруулдаг.
Залуу нөлөөлөгч хамт олон
Манай компани нь нийгэмп нөлөөлөгч буюу influencer залуучууд ажилдаг
Чанартай үйлчилгээ
Бид харилцагчийнхаа хүсэл сонирхолд тулгуурлан найрсагаар зөвлөх ба, аяллын захиалга эхлэхээс дуусах хүртэл бүх процессийг чанартай байлгахыг эрхэмлэн ажилладаг
Туршлагатай хөтөч
Тухайн орон нутагтаа олон жил амьдарч ажилласан туршлагатай
Хямд үний бодлого
Бид салбартаа борлуулалтаараа эхний 5т жагсдаг
Шууд нислэг
Аяллын хөтөлбөр
Хэрэглэгчид
БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
аялагчдын сэтгэгдэл






