Ачааны хэмжээ нислэг, авиакомпаниас хамаарна. Вьетнамын чиглэлд том ачаа - 20кг, гар ачаа - 7кг байна.
Гар тээш
- Шингэн зүйлийг 100 мл-ээс ихгүй савтай, нийт 1 литрийн тунгалаг уутанд хийнэ.
- Пауэр банк, литий батарейг бүртгэлийн ачаанд биш, зөвхөн гар тээшинд авна. Зарим нислэгт багтаамжийн хязгаар байдаг тул тийз, авиакомпанийн заавартай тулгана уу.
- Өдөр тутам уудаг эм, жорын эмийн хуулбарыг гар тээшиндээ хийнэ. Бүртгэлийн ачаа хоцордог.
Том тээш
- Жинг тийз дээрээс шалгана. Хэтэрвэл нэмэлт төлбөр гарч болно.
- Пауэр банк, зөөврийн цэнэглэгчийг бүртгэлийн ачаанд хийж болохгүй.

Тээш авах зөвлөмж
- Буусны дараа “Baggage claim” гэсэн сумтай самбарыг дагах
- Ачаа авдаг олон шугам байдаг тул дэлгэцнээс өөрийн нислэгийн дугаар болон чиглэлийг шалгах
- Ачаагаа авах үедээ хэвлэж наасан туузнаас өөрийн нэрийг тулгаж шалгах
💡 Санамж: Аялахаасаа өмнө тээшнийхээ жинг нэг удаа жинлээд үзээрэй.
