Натранг аялал

Нячанг хот нь Вьетнамын төвийн өмнөд хэсэгт оршдог, Далайн сувд хэмээн алдаршсан аялал жуулчлалын гол бүс нутаг юм. Далайн эргийн урт цагаан элс, хөх тэнгисийн тунгалаг ус, халуун орны таатай уур амьсгал нь Нячангийг жуулчдын заавал зорьдог газруудын нэг болгожээ. Хотын эргэн тойронд амралт сувилал, тансаг зочид буудал, олон улсын түвшний амралтын цогцолборууд байрладаг бөгөөд адал явдалт аялал, шумбах, завиар зугаалах, арал орчмын аялал зэрэг аяллын өргөн сонголтыг санал болгодог.

Түүх, соёлын хувьд Нячанг нь Чамын үеийн үнэт дурсгалт газрууд, Буддын сүм хийд, уламжлалт халуун рашаан, орон нутгийн өвөрмөц амттай хоолоороо алдартай. Байгалийн үзэсгэлэн, соёлын өв, орчин үеийн аялал жуулчлалын үйлчилгээг нэг дор багтаасан Нячанг хот нь амралт зугаа, адал явдал, соёлын аяллыг зэрэгцүүлэн мэдрэх боломжийг олгодог гайхамшигт газар юм.

‍Аяллын хөтөлбөр .pdf файлаар:
ТАТАЖ АВАХ