Үнэ
Танилцуулга
Алжаалаа тайлан, шинэ соёлыг мэдрэхийг хүсэж буй танд бид далайн үзэсгэлэнт арал, орчин үеийн хотын хэмнэл хосолсон онцгой аяллыг санал болгож байна.
Фукуок арал – Цагаан элсэн эрэг, тунгалаг тэнгис, амар амгалан байгалийн уур амьсгал танд мартагдашгүй дурсамжийг бүтээх болно. Шүрэн арал, далайн хоолны амт, халуун орны наран шарлагын амралт таныг угтах болно.
Бангкок хот – Зүүн Өмнөд Азийн соёлын нийслэлд та орчин үеийн тансаг хотын амьдрал, алдарт шөнийн зах, худалдааны төвүүд, эртний сүм хийдүүдийн гайхамшгийг мэдрэх болно.
Энэхүү аялал бол амар амгалан ба адал явдал, далайн салхи ба хотын хэмнэл хоёрыг нэгэн зэрэг мэдрэх өвөрмөц боломж юм.
Аяллын хөтөлбөр .pdf файлаар:
ТАТАЖ АВАХ
Аяллын хөтөлбөрт багтсан зүйлс:
- Улаанбаатар-Фукуок-Бангкок-Улаанбаатар нислэгийн тийз
- 4 одтой зочид буудлын стандарт твин өрөө
- Зочид буудлын буффет өглөөний цай
- Хөтөлбөр тусгагдсан өдөр болон оройн хоол
- Хөтөлбөрт тусгагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал
- Хувийн хэрэглээний зардал
- Чөлөөт өдрийн хөтчийн зардал
- Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал
- Хөтөлбөрт тусгагдаагүй өдөр болон оройн хоол
- Нутгийн хөтөч болон жолоочийн гарын мөнгө
Аяллын хөтөлбөр
12/22 : УЛААНБААТАР - БАНГКОК ШУУД
00:00 – 00:00 Улаанбаатар – Бангкок шууд ниснэ. Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө бүртгэл нээгдэх тул ОУ нисэх буудал дээр цугларан аяллын групптэй нэгдэнэ. Тайланд улсын Бангкок хотын нисэх буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ авахад хөтөч онгоцны буудал дээр тосон авч зочид буудалд хүргэж өгнө. Өрөөгөө хүлээн авсны дараа хэсэг амраад круйз усан онгоцны аялалтай.
12/23 : БАНГКОК ХОТЫН АЯЛАЛ, КРУЙЗ АЯЛАЛ
Өглөөний цайны дараа Тайланд улсын нийслэл Бангкок хотын аялалдаа гарна. Заавал үзэх ёстой үзвэрийн нэг болох “Хааны ордон” болон хүслийг биелүүлэгч “Маргад Эрдэнийн Будда”-г залсан хийдээр зочилно. Дараа нь Бангкок хотын төвд байрлах томоохон худалдааны төвөөр зочилно. хоолоо Тайландын хамгийн өндөр барилга болох 88 давхар бүхий “Bayoke Sky Tower”-зочид буудалд байрлах олон улсын буфет хоол бүхий ресторанд зооглонгоо Бангкок хотын төв хэсгийг дээрээс нь тольдон харах боломжтой.
12/24: БАНГКОК – ЧӨЛӨӨТ ӨДӨР
Энэ өдөр чөлөөт өдөр тул өглөөний цайгаа уугаад буудалдаа амрах, шоппинг малл, outlet дэлгүүр орох боломжтой
12/25: БАНГКОК – ФУКУОК НИСЛЭГ
Өглөөний цайны дараа ачаа тээшээ аваад зочид буудлаа хүлээлгэн өгөөд нисэх буудал руу хүрнэ. Тайланд улсын нийслэл Бангкок хот руу ниснэ. Хил гаалиар гараад, ачаа тээшээ авна. Фукуокд байрлах зочид буудлынхаа өрөөг хүлээж аваад оройн хоол руугаа явна.
12/26: ФУКУОК ВИНВОНДЕРС ПАРКЫН АЯЛАЛ
Өглөөний цайгаа уугаад Vinwonders парк руу явцгаана. Усан парк, галзуу хулгана, далайн амьтдын аквариум гээд төрөл бүрийн тоглоомууд байдаг ба та бүтэн өдрийн турш хүссэн тоглоомоо тоглон өнгөрөөнө. Grandworld аялал жуулчлалын цогцолбороор зочлон Италийн Вениц хотыг санагдуулам орчинд зугаалан, төрөл бүрийн урлагийн тоглолт үзэн цагийг гайхалтай өнгөрөөх боломжтой.
12/27: ФУКУОК ЧӨЛӨӨТ ӨДӨР
Өглөөний цайгаа уугаад чөлөөт өдөр тул та бүхэн алжаалан тайлан амран, далайн эргээр зугаалах зэргээр өнгөрүүлнэ.
12/28: ФУКУОК 3 АРЛЫН АЯЛАЛ
Өглөөний цайны дараа Фукуокын Ан Той, Хон Дуа, Шүрэн гэх 3 арлын аялалдаа гарна. Энэхүү арлууд нь усан спорт сонирхогчдын заавал очих газар юм. Энэ өдөр та өөрийн зардлаар далай эрэг дээр шүхрээр нисэх, банана завинд суух, флайборд зэргийг турших боломжтой.
12/29: ФУКУОК- УЛААНБААТАР
00:00 – 00:00 Өглөөний цайны дараа зочид буудлаа хүлээлгэн өгч ачаа тээшээ аван Фукуок нисэх онгоцны буудалд очин Улаанбаатар хотруу ниснэ.



