Blog

Натранг аялал

Натранг аялал

Vietnam, Natrang

Үнэ

Танилцуулга

Нячанг хот нь Вьетнамын төвийн өмнөд хэсэгт оршдог, Далайн сувд хэмээн алдаршсан аялал жуулчлалын гол бүс нутаг юм. Далайн эргийн урт цагаан элс, хөх тэнгисийн тунгалаг ус, халуун орны таатай уур амьсгал нь Нячангийг жуулчдын заавал зорьдог газруудын нэг болгожээ. Хотын эргэн тойронд амралт сувилал, тансаг зочид буудал, олон улсын түвшний амралтын цогцолборууд байрладаг бөгөөд адал явдалт аялал, шумбах, завиар зугаалах, арал орчмын аялал зэрэг аяллын өргөн сонголтыг санал болгодог.

Түүх, соёлын хувьд Нячанг нь Чамын үеийн үнэт дурсгалт газрууд, Буддын сүм хийд, уламжлалт халуун рашаан, орон нутгийн өвөрмөц амттай хоолоороо алдартай. Байгалийн үзэсгэлэн, соёлын өв, орчин үеийн аялал жуулчлалын үйлчилгээг нэг дор багтаасан Нячанг хот нь амралт зугаа, адал явдал, соёлын аяллыг зэрэгцүүлэн мэдрэх боломжийг олгодог гайхамшигт газар юм.

‍Аяллын хөтөлбөр .pdf файлаар:
ТАТАЖ АВАХ

Аяллын хөтөлбөрт багтсан зүйлс:

  • Улаанбаатар – Натранг -Улаанбаатар нислэгийн тийз
  • Зочид буудлын стандарт твин өрөө /1өрөөнд 2том хүн орно, хүүхэд оргүй/
  • Зочид буудлын буффет өглөөний цай
  • Хөтөлбөр тусгагдсан өдөр болон оройн хоол
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал
  • Дата биет сим карт
  • Хувийн хэрэглээний зардал
  • Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал
  • Чөлөөт өдрийн хөтчийн зардал
  • Нутгийн хөтөч болон жолоочийн гарын мөнгө

Аяллын хөтөлбөр

ӨДӨР 1 : УЛААНБААТАР – НАТРАНГ

08:00 – 13:00 Улаанбаатар – Натранг руу шууд ниснэ. Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө бүртгэл нээгдэх тул ОУ нисэх буудал дээр цугларан аяллын групптэй нэгдэнэ. Вьетнам улсын Натранг нисэх буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ авахад хөтөч онгоцны буудал дээр тосон авч зочид буудалд хүргэж өгнө.

ӨДӨР 2 : НАТРАНГ – VINWONDER ПАРК

Өглөөний цайгаа уугаад Vinwonder паркийн аялалтай. Энэхүү парк нь далай доторх арал дээр байрладаг бөгөөд бүх насныханд зориулсан амралт, зугаа, тоглоомын төв юм.

 

  • Усан парк – Тропикийн халуунд сэрүүцэх олон төрлийн усан гулсуур, долгионт бассейн, хүүхдэд зориулсан тоглоомын усан хэсэг.
  • Тоглоомын бүс – Roller coaster, giant wheel зэрэг адал явдалт тоглоомууд.
  • Aquarium (Далайн амьтдын музей) – Шүрэн хад, халим, далайн янз бүрийн төрөл зүйлсийг үзэж болох гайхамшигтай аквариум.
  • Соёлын үзүүлбэрүүд – Өдрийн турш тоглогдох шоу тоглолт, тогтмол тоглогдох dolphin show.
  • Амралтын бүсүүд – Далайн эргийн элсэн дээр амарч, зураг даруулах боломж.

ӨДӨР 3 : НАТРАНГ ХОТЫН АЯЛАЛ , SHOPPING

Өглөөний цайны дараа Натранг хотын түүх, соёлын онцлох дурсгалуудтай танилцах хотын аялалтай.

  • Long Son Pagoda – Аврага цагаан Буддагийн хөшөөтэй, хотын үзэсгэлэнт панорам харцаар алдартай Буддын сүм.
  • Po Nagar Cham TowersПо Нагар Чам цамхагууд, мөн Tháp Bà Ponagar нэрээр алдаршсан нь МЭ 7–12-р зууны хооронд Чамын соёл иргэншлээс баригдсан түүхэн Хиндү шашны сүмийн цогцолбор юм. Вьетнамын Натранг хотын Кай мөрнийг харсан толгод дээр байрладаг энэ газар нь Чам хэлээр "Хаант улсын эх" гэсэн утгатай.
  • Nha Trang Cathedral (Stone Church) Христийн Хаан сүм гэж нэрлэгддэг бөгөөд алдартай жуулчны үзмэр юм. Готик хэв маягаар бат бөх чулуугаар баригдсан энэ сүм нь үзэсгэлэнт архитектур болон шашны утга учраараа алдартай.
  • Pearl Farm – сувдны ферм
  • Shopping Center (Outlets) & Shopping Mall – дэлгүүр хэсэх, шоппинг хийнэ.

Өдрийн хоолоо идээд буудал руугаа буцах ба оройн хоол хүртэл усан бассейнд амрах, далайн эргээр зугаалах, кафе-д тухлан амрах зэргээр цагийг өнгөрүүлээрэй.

ӨДӨР 4 : НАТРАНГ 3 АРЛЫН АЯЛАЛ – ШАВАР БАНН

Буудалдаа өглөөний цайгаа уугаад хурдны завин аялал эхэлнэ. Өнөөдрийн аяллаар бид:

  • Mun арал (Coral Island): Зөөлөн цагаан элсэн дээр амрах, тайван хөх тэнгист сэлэх, мөн хүсвэл нэмэлт төлбөртэйгээр парасейлинг, усан мотоцикл зэрэг адал явдалт спортод оролцох боломжтой.
  • Загасчны тосгон (Fishing Village): Орон нутгийн амьдралтай танилцаж, загасчидтай уулзах, шинэхэн барьсан далайн хоолыг шууд амтална.
  • Hon Tam арал: Вьетнамын хамгийн том эрдэс шаврын эмчилгээний цогцолбор байрладаг бөгөөд 16,000 м² талбайг хамардаг. Шавар болон эрдэс усны эмчилгээгээр биеэ амрааж, эрүүлжүүлнэ

ӨДӨР 5 6 : НАТРАНГ ЧӨЛӨӨТ ӨДРҮҮД

Буудалдаа өглөөний цайгаа ууна. Чөлөөт өдрүүд тул буудалдаа амрах, далайн эргээр зугаалах , шоппинг хийх  зэргээр хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

ӨДӨР 7: ЧӨЛӨӨТ ӨДӨР

Буудалдаа өглөөний цайгаа ууна. Чөлөөт өдөр тул буудалдаа амрах, далайн эргээр зугаалах зэргээр хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Орой 21:00 цагт өрөөгөө хүлээлгэж өгөөд нисэх буудал руу явна.

ӨДӨР 8 : НАТРАНГ – УЛААНБААТАР

Натранг нисэх буудал дээр хүрэлцэн ирээд 00:15-07:00 цагийн нислэгээр Улаанбаатар руу шууд ниснэ. 07:00 Улаанбаатарт газардсанаар бидний аялал өндөрлөнө.

Login

Дэлхийгээр тойрон аялж хамгийн сайхан дурсамжийг бүтээцгээе!

✈️ AIRPLANE – Аялъя, Хөгжье!

ХАЯГ

3 хороо Хонгор Тауэр 2 давхар 201 тоот

УТАС

ИМЭЙЛ ХАЯГ