Blog

Хошимин Фукуок хосолсон аялал

Хошимин Фукуок хосолсон аялал

Vietnam - Hochimin, Phuquoc

Үнэ

Танилцуулга

Хо Ши Мин – Фукуок хосолсон аялал бол Вьетнамын хамгийн алдартай хот болон хамгийн үзэсгэлэнтэй амралтын арлыг нэгтгэсэн аяллын чиглэл юм. 🌴✈️

Аяллын хөтөлбөр .pdf файлаар:
ТАТАЖ АВАХ

Аяллын хөтөлбөрт багтсан зүйлс:

  • Улаанбаатар – Фукуок – Сайгон - Улаанбаатар нислэгийн тийз
  • Зочид буудлын стандарт твин өрөө /1өрөөнд 2том хүн орно, хүүхэд оргүй/
  • Зочид буудлын буффет өглөөний цай
  • Хөтөлбөр тусгагдсан өдөр болон оройн хоол
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал
  • Хувийн хэрэглээний зардал
  • Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал
  • Чөлөөт өдрийн хөтчийн зардал
  • Хөтөлбөрт тусгагдаагүй өдөр болон оройн хоол
  • Нутгийн хөтөч болон жолоочийн гарын мөнгө

Аяллын хөтөлбөр

12/23 : УЛААНБААТАР – ФУКУОК НИСЛЭГ

06:00 – 12:00 Улаанбаатар – Фукуок шууд ниснэ. Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө бүртгэл нээгдэх тул ОУ нисэх буудал дээр цугларан аяллын групптэй нэгдэнэ. Вьетнам улсын Фукуок арлын нисэх буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ авахад хөтөч онгоцны буудал дээр тосон авч зочид буудалд хүргэж өгнө. Өрөөгөө хүлээн авсны хэсэг амраад оройн хоолтой.

12/24 : ФУКУОК ВИНВОНДЕРС ПАРКЫН АЯЛАЛ

Өглөөний цайгаа уугаад Vinwonders парк руу явцгаана. Усан парк, галзуу хулгана, далайн амьтдын аквариум гээд төрөл бүрийн тоглоомууд байдаг ба та бүтэн өдрийн турш хүссэн тоглоомоо тоглон өнгөрөөнө.

12/25 : ФУКУОК 3 АРЛЫН АЯЛАЛ

глөөний цайны дараа Фукуокын Ан Той, Хон Дуа, Шүрэн гэх 3 арлын аялалдаа гарна. Энэхүү
арлууд нь усан спорт сонирхогчдын заавал очих газар юм. Та өөрийн зардлаар далай эрэг дээр
шүхрээр нисэх, банана завинд суух, флайборд зэргийг турших боломжтой.

12/26 : ФУКУОК ЧӨЛӨӨТ ӨДӨР

Өглөөний цайны дараа чөлөөт өдөртэй туд та бүхэн алжаалан тайлан амран, далайн эргээр
зугаалах виноны үйлдвэр, сувдны ферм, хулсан бүтээгдэхүүний дэлгүүр, sunset beach, кабль
кар, амьтны хүрээлэн зочлох боломжтой.

12/27 : ФУКУОК – ХОШИМИН НИСЛЭГ, КРУЙЗ АЯЛАЛ

Өглөөний цайгаа уугаад хуучин Сайгон буюу одоогийн хамгийн их хүн амтай хамгийн том хот ХоШи Мин руу ниснэ. Уг хот нь эдийн засаг, санхүүгийн төв бөгөөд тус улсын соёл, шинжлэх ухааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хо Ши Минд ирээд зочид буудлаа хүлээн аваад круйз аялалтай.

12/28 : ХО ШИ МИН ЧӨЛӨӨТ ӨДӨР

Өглөөний цайгаа уугаад чөлөөт өдөр тул та бүхэн алжаалан тайлан амрах эсвэл зах дэлгүүр,
шоппинг малл орж худалдан авалт хийгээрэй. Хо Ши Мин хотоос та бүх төрлийн бренд барааг
таатай үнээр авах боломжтой.

12/29 : ХО ШИ МИН - ФУКУОК - УЛААНБААТАР

Өглөө цайгаа уугаад зочид буудлаа хүлээлгэн өгч ачаа тээшээ аван нисэх буудал ороод Улаанбаатар хот руу ниссэнээр бидний аялал өндөрлөнө.
18:25 – 01:40 Хо Ши Мин – Улаанбаатар шууд нислэг

Аялал захиалах

эхлээд огноогоо сонгоно уу

Login

Дэлхийгээр тойрон аялж хамгийн сайхан дурсамжийг бүтээцгээе!

✈️ AIRPLANE – Аялъя, Хөгжье!

ХАЯГ

3 хороо Хонгор Тауэр 2 давхар 201 тоот

УТАС

ИМЭЙЛ ХАЯГ