Blog

Дананг болон Фукуок хосолсон хөтөлбөртэй аялал

Дананг болон Фукуок хосолсон хөтөлбөртэй аялал

Vietnam, Phuquoc and Danang

Үнэ

4,290,000

Танилцуулга

Энэхүү аялал нь далайн эрэг, соёл, хотын аялал, байгалийн үзвэр бүгдийг нэгэн туршлага болгон багтаадаг тул жуулчдад мартагдашгүй дурсамж үлдээдэг.

  • Далайн эрэг: Фукуокын цэнгэг ус, наран шарлагын газар, амралт, усан спорт нь жуулчдад амар амгалан, сэргээш өгөх бөгөөд өдрийн ихэнх цагийг далайн эрэг дээр өнгөрөөж, нар жаргахыг үзэх боломжтой.

  • Соёлын аялал: Данангаас ойролцоо байрлах Hoi An-ийн хуучны хот, уламжлалт сүм хийдүүд, худалдааны гудамжууд нь Вьетнамын соёл, түүх, амьдралын хэв маягийг мэдрүүлэх болно. Жуулчид энд орон нутгийн урлаг, хоол, фестивалтай танилцаж, фото зургаа авахад төгс боломжтой.

  • Хотын аялал: Дананг хот нь орчин үеийн хөгжлийн тод жишээ бөгөөд хотын үзэмж, орчин үеийн амралтын газрууд, худалдааны төв, усан спортын боломжууд нь аяллыг сонирхолтой болгож өгдөг.

  • Байгалийн үзвэр: Marble Mountains, Ba Na Hills, Phu Quoc National Park зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд нь уул, хад, ой мод, цэцэрлэгт хүрээлэн, галт уулын оргилуудыг үзэх боломж олгодог. Энэ нь аялалыг зөвхөн амралт биш, сонирхолтой адал явдал болгодог.

Ийнхүү далайн амралт, соёлын аялал, хотын амьдрал, байгалийн үзэсгэлэн бүгдийг нэгэн аялалд хослуулсан тул жуулчид өөр өөр төрлийн туршлага, шинэ мэдрэмжийг нэгэн аялалын хугацаанд эдлэх боломжтой байдаг. Энэ нь аялалыг мартагдашгүй болгож, дахин очих хүсэл төрүүлдэг.

 

Аяллын хөтөлбөрт багтсан зүйлс:

  • УБ – ХОНКОНГ – ДАНАНГ– ФУКУОК – УБ хоёр нислэгийн тийз
  • Зочид буудлын стандарт твин өрөө /1өрөөнд 2том хүн орно, хүүхэд оргүй/
  • Хөтөлбөрт тусгагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
  • Хөтөлбөр тусгагдсан өдөр болон оройн хоол
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал
  • Аяллын зөвөлгөө
  • Хувийн хэрэглээний зардал
  • Чөлөөт өдрийн хөтчийн болон унааны зардал
  • Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал
  • Хөтөлбөрт тусгагдаагүй өдөр болон оройн хоол
  • Нутгийн хөтөч болон жолоочийн гарын мөнгө

Аяллын хөтөлбөр

12/07 : УЛААНБААТАР- ХОНКОНГ -ДАНАНГ НИСЛЭГ

0000 – 0000 Улаанбаатараас Хонконг дамжин Дананг хот руу ниснэ. Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө бүртгэл нээгдэх тул ОУ нисэх буудал дээр цугларан аяллын групптэй нэгдэнэ. Вьетнам улсын Дананг хотын нисэх буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ авахад хөтөч онгоцны буудал дээр тосон авч зочид буудалд хүрч өрөөгөө хүлээн аваад амарна.

 

 

 

 

 

12/08: БА НА ХИЛЛС – АЛТАН ГҮҮР – ФРАНЦ ТОСГОН – ФАНТАЗИ ПАРК

Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. Ба На Хиллс руу хөдөлнө. 20-р зууны эхэн үед Францын амралтын газар байсан бөгөөд өнөөдөр аялал жуулчлалын томоохон бүс болон хөгжсөн.
• Алтан гүүр - Асар том гарын дүрстэй тулгуур баганатай, тэнгэрээс бууж ирсэн бурхны мутар мэт харагдах энэ гүүр нь Ба На Хиллсийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг.
• Францын тосгон - Парисын хэв маягийн барилгууд, чулуугаар бүрсэн гудамжнууд нь танд Европт ирсэн мэт мэдрэмж төрүүлнэ.
• Фантази парк - Вьетнамын хамгийн том доторх зугаа цэнгэлийн парк. Энэ парк нь хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан тоглоомуудаас гадна 4D, 5D кино театр зэрэг орчин үеийн үзвэр үйлчилгээтэй.

12/09 : ДАНАНГ ХОТЫН БҮТЭН ӨДРИЙН АЯЛАЛ

Өглөөний цайгаа уугаад бүтэн өдрийн аялалтай. Өнөөдрийн аяллаар бид Сон Тра хойг, Линь Унг хийд – Хан зах – Coconut Модны тосгон – Хой Ан дэнлүүний тосгоноор зочилно. Эхлээд Сон Тра хойг руу хөдөлнө. Далай руу чиглэсэн байршилтай энэ хойг нь Дананг хотыг шуурга, хар салхинаас
хамгаалдаг байгалийн бамбай бөгөөд улсын хамгаалалттай дархан цаазат газар юм. Байгалийн үзэсгэлэнт тогтоц, элбэг ургамал, амьтны аймгаараа алдартай. Домогт өгүүлснээр, дагина нар энд ирж бүжиглэж, шатар тоглодог байсан тул “Тиен Са” буюу “Дагина нарын буудал” хэмээн нэрлэгддэг. Линь Унг хийд үзнэ. Данангаас 10 км-ийн зайд, Сон Тра хойгийн Буддын эрэг дээр байрлах энэ хийд нь 2004 онд баригдаж эхэлсэн бөгөөд 2010 онд дууссан. Байгальтай хосолсон
өвөрмөц байрлалтай, уулсаар хүрээлэгдэн, Дорнод тэнгис рүү харсан хийд нь амар амгалан, ариун орчныг бүрдүүлдэг.

Наргил Модны тосгон – Тху Бон голын эрэг дээр орших энэ тосгон нь тайванорчинтой, байгальд ойрхон байдаг. Тосгоны онцлог болсон дугуй сагсан завиар аялахдаа нутгийн загасчидтай хамт кокосын ойгоор зугаалж, тор шидэх, завины уралдаанд оролцох зэрэг сонирхолтой үйл ажиллагаанд оролцоно. Дараа нь шинэхэн загас, сам хорхой, дун зэрэг далайн хоолтой уламжлалт тосгоны өдрийн хоолоо зооглоно. Хой Ан эртний хот руу явна. Энэхүү хот нь Япон, Хятад, Вьетнам, Францын архитектурын өвийг хадгалсан ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн газар юм.

12/10 : ДАНАНГ ЧӨЛӨӨТ ӨДӨР

Өглөөний цайгаа уугаад чөлөөт өдөр тул та бүхэн алжаалаа тайлан амран, далайн эргээр зугаалах зэргээр өнгөрүүлээрэй.

12/11 : ДАНАНГ- ФУКУОК

Өглөөний цайгаа уугаад Фукуоз хот руу нисэхдээ бэлдэнэ. Вьетнам улсын Фукуок арлын нисэх буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ авахад хөтөч онгоцны буудал дээр тосон авч зочид буудалд хүргэж өгнө. Өрөөгөө хүлээн аваад өдрийн хоолтой.

12/12 : ФУКУОК ЧӨЛӨӨТ ӨДӨР

Өглөөний цайгаа уугаад чөлөөт өдөр тул та бүхэн алжаалан тайлан амран, далайн эргээр зугаалах зэргээр өнгөрүүлэх сувдны үйлдвэр болон хулсан бүтээгдэхүүн, виноны үйлдвэр, VINWONDER, SAFARI зэрэг аялалд хамрагдах боломжтой.

12/13 : ФУКУОК - УЛААНБААТАР

12:00 – 19:00 Өглөөний цайны дараа зочид буудлаа хүлээлгэн өгч ачаа тээшээ аван Фукуок нисэх онгоцны буудалд очин Улаанбаатар хотруу шууд ниснээр бидний аялал өндөрлөнө.

Аялал захиалах

эхлээд огноогоо сонгоно уу

Login

Дэлхийгээр тойрон аялж хамгийн сайхан дурсамжийг бүтээцгээе!

✈️ AIRPLANE – Аялъя, Хөгжье!

ХАЯГ

3 хороо Хонгор Тауэр 2 давхар 201 тоот

УТАС

ИМЭЙЛ ХАЯГ