Үнэ
Танилцуулга
Саньяа хот бол Хятадын хамгийн өмнөд хэсэгт байрлах аялал жуулчлалын хот бөгөөд халуун бүсийн эрэг дээр байрладаг дэлхийн хамгийн цэвэр экологын газар нутаг юм. Энэ нутаг нь нар шарж, далай тэнгис хангисан, нууцлаг ширэнгэн ой, өвөрмөц соёл, зан заншилтай бөгөөд дэд бүтэц өндөр хөгжсөн хот юм.
Аяллын хөтөлбөр .pdf файлаар:
ТАТАЖ АВАХ
Аяллын хөтөлбөрт багтсан зүйлс:
- Улаанбаатар - Саньяа 2 талын шууд нислэг
- Зочид буудлын стандарт твин өрөө
- Зочид буудлын буффет өглөөний цай
- Хөтөлбөр тусгагдсан өдөр болон оройн хоол
- Хөтөлбөрт тусгагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал
- Дата биет сим карт
- Хувийн хэрэглээний зардал
- Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал
- Чөлөөт өдрийн хөтчийн зардал
- Хөтөлбөрт тусгагдаагүй өдөр болон оройн хоол
- Нутгийн хөтөч болон жолоочийн гарын мөнгө
- 2-12 насны хүүхэд ор эзлэхгүй
Аялалын хөтөлбөр
ӨДӨР 1: УЛААНБААТАР - САНЬЯА
Мягмар гаригийн шөнө буюу 00:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудал дээр цугларч бүртгэлээ хийлгэн 03:30 цагт Улаанбаатараас Хятад улсын Хайнан арлын Саньяа хот руу Хятадын JUNEYO AIR компаний нислэгээр шууд ниснэ. Нислэг нийт 5 цаг үргэлжлэх бөгөөд 08:10 цагт Саньяа хотод газардан хилээр нэвтрэн хөтөч, унаа тосон авна. Буудлын өглөөний цай 10:00 цагаас хаах тул цайндаа ороод дараа нь амарна. Энэ өдөр чөлөөт өдөр тул замын алжаалаа тайлан амрах, усан санд орох, далайн эргээр алхах зэргээр цагийг өнгөрүүлээрэй.
ӨДӨР 2: САНЯА ХОТЫН АЯЛАЛ
Өглөөний цайгаа уугаад Саняа хотын аялалтай. Эхлээд Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60, 67
дах удаагийн тэмцээнийг зохион байгуулсан “Beauty Crown Culture Center” ордны дэргэд дурсгалын зураг авхуулна. Сувдны дэлгүүрээр зочилно. Дараа нь тансаг зэрэглэлийн усан онгоцоор 3 цаг орчим аялна. Энэхүү аялалд та бүхэн далайн олон төрлийн ACTIVITY д нэмэлт төлбөртэйгээр хамрагдах боломжтой. Жишээ нь: Jet ski, Pikachu, Parasailing, Fly board, Scuba diving, surfing.
ӨДӨР 3: САНЯА ХОТЫН АЯЛАЛ
Өглөөний цайгаа уугаад Саньяа хотын загасны тосны үйлдвэр ороод , дараа нь Хятад эртний Ли
Моа үндэстний тосгоноор зочилно. Тосгоны уугуул иргэдийн угтах ёслол сонирхож, үндэсний
бүжгийг хамт бүжиглэж, амьдралын хэв маягтай танилцана. Мөнгөн эдлэл нь амьдралын хэв маягтай нь сайлшгүй холбоотой учраас хэсэгхэн хугацаанд мөнгөн эдлэлийн дэлгүүрээр зочилно. Дараа нь Yanoda халуун орны үзэсгэлэнт ширэнгэн ойн хүрээлэнгийн аялалтай. Тус хүрээлэнд бид халуун орны ширэнгэн ой, гайхамшигт хавцлуудаас урсах рашаан, хүрхрээ, халуун орны төрөл бүрийн жимс, уламжлалт анагаах ухаан, халуун рашаан зэрэг олон төрлийн зүйлсийг багтаасан аялал жуулчлалын томоохон бүс юм. Дараа нь ШИЛЭН ГҮҮР-ээр явж гайхалтай адерналин ялгаруулсан мэдрэмжийг авна. Мөн та ZIPLINE р гулгаж, агаарын савлуураар тоглох боломжтой.
ӨДӨР 4: ЧӨЛӨӨТ ӨДӨР
Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.
ӨДӨР 5: АТЛАНТИС УСАН ПАРК
Өглөөний цайны дараа Хятад үндэсний амьдралтай салшгүй холбоотой хүр хорхойн бүтээгдэхүүний дэлгүүрээр орно. Үүний дараа Дэлхийд 2хон байдаг Атлантис усан паркад өдрийн турш хөгжилдөх аялалдаа гарна. Уг паркт 8 давхар байшинтай тэнцэх өндрөөс бараг эгц босоо усан гулгуураар чөлөөт уналтаар унаж өндөр хурдны гайхамшгийг биеэр мэдрэн, 72.7км/ц н хурдтайгаар мушгирсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумын дундуур урсан гарах болно.
ӨДӨР 6 : ЧӨЛӨӨТ ӨДӨР
Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.
ӨДӨР 7: САНЬЯА - УЛААНБААТАР
Өглөөний цайгаа уугаад ачаа бараагаа бэлдээд 12:00 цагт буудлаа хүлээлгэн өгнө. Энэ өдөр бид
сарнай цэцгийн хүрээлэн болон Phoenix уул руу 7 мин орчим Кабль кар -р сууж хүрнэ. Саньяа
хотыг дээрээс бүхэлдэн тольдон харах мөч гайхалтай байх болно. Оройн хоолоо идээд жимсний
дэлгүүрээр орж манго, ананас зэрэг жимс аваад нисэх буудалд 19:00цагт хүрнэ. Нислэгийн
бүртгэлээ хийлгээд 21:20 -02:30 цагийн нислэгээр Монголд газардснаар бидний аялал өндөрлөнө.