Үнэ
Танилцуулга
Фукуок нь Вьетнамын өмнөд хэсэгт орших далайн амралтын алдартай бүс бөгөөд тансаг зэрэглэлийн амралтын газрууд, олон төрлийн амттай далайн хоол, байгалийн үзэсгэлэнт газар, усан парк, арлын аялал, шумбах, усан завиар зугаалах зэрэг олон үйл ажиллагаагаараа аялагчдын сэтгэлийг татдаг.
Аяллын хөтөлбөр .pdf файлаар:
ТАТАЖ АВАХ
Аяллын хөтөлбөрт багтсан зүйлс:
- 2 талын шууд нислэгийн тийз
- Зочид буудлын стандарт твин өрөө /1өрөөнд 2том хүн орно, хүүхэд оргүй/
- Хөтөлбөрт тусгагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
- Хөтөлбөр тусгагдсан өдөр болон оройн хоол
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал
- Хувийн хэрэглээний зардал
- Чөлөөт өдрийн хөтчийн болон унааны зардал
- Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал
- Хөтөлбөрт тусгагдаагүй өдөр болон оройн хоол
- Нутгийн хөтөч болон жолоочийн гарын мөнгө
Аялалын хөтөлбөр
ӨДӨР 1: УЛААНБААТАР- ФУКУОК
12:00 – 19:00 Улаанбаатар – Фукуок шууд ниснэ. Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө бүртгэл нээгдэх тул ОУ нисэх буудал дээр цугларан аяллын групптэй нэгдэнэ. Вьетнам улсын Фукуок арлын нисэх буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ авахад хөтөч онгоцны буудал дээр тосон авч зочид буудалд хүргэж өгнө. Өрөөгөө хүлээн авсны хэсэг амраад оройн хоолтой.
ӨДӨР 2 : ФУКУОК ВИНВОНДЕРС ПАРКЫН АЯЛАЛ
Өглөөний цайгаа уугаад Vinwonders парк руу явцгаана. Усан парк, галзуу хулгана, далайн амьтдын аквариум гээд төрөл бүрийн тоглоомууд байдаг ба та бүтэн өдрийн турш хүссэн тоглоомоо тоглон өнгөрөөнө. Grandworld аялал жуулчлалын цогцолбороор зочлон Италийн Вениц хотыг санагдуулам орчинд зугаалан, төрөл бүрийн урлагийн тоглолт үзэн цагийг гайхалтай өнгөрөөх боломжтой.
ӨДӨР : 3 ФУКУОК ВИНПЕРЛ САФАРИ ПАРКЫН АЯЛАЛ
Өглөөний цайгаа уугаад Өглөөний цайны дараа бид Вьетнамын хамгийн том амьтны хүрээлэн Vinpearl Safari Park-д зочлох болно. Энэхүү паркд хирс, анааш, тахь, тоть гэх мэт олон төрлийн амьтад байдаг ба зарим амьтдыг та бүхэн өөрийн гараар хооллох боломжтой нь үнэхээр сонирхолтой байх болно. Sunset аялал жуулчлалын хотхонд очин Kiss Bridge гүүрнээс нар жаргахыг харж усны шоу үзүүлбэрээ үзээд , оройн хоолонд ороод буудал руугаа буцна.
ӨДӨР 4 : ФУКУОК 3 АРЛЫН АЯЛАЛ
Өглөөний цайны дараа Фукуокын Ан Той, Хон Дуа, Шүрэн гэх 3 арлын аялалдаа гарна. Энэхүү арлууд нь усан спорт сонирхогчдын заавал очих газар юм. Энэ өдөр та өөрийн зардлаар далай эрэг дээр шүхрээр нисэх, банана завинд суух, флайборд зэргийг турших боломжтой.
ӨДӨР 5 6 7 : ФУКУОК ЧӨЛӨӨТ ӨДӨР
Өглөөний цайгаа уугаад чөлөөт өдөр тул та бүхэн алжаалан тайлан амран, далайн эргээр зугаалах зэргээр өнгөрүүлэх сувдны үйлдвэр болон хулсан бүтээгдэхүүн, виноны үйлдвэр зэргээр хөтөч болон унааны хамт орох боломжтой.
ӨДӨР 8 : ФУКУОК - УЛААНБААТАР
12:00 – 21:40 Өглөөний цайны дараа зочид буудлаа хүлээлгэн өгч ачаа тээшээ аван Фукуок нисэх онгоцны буудалд очин Улаанбаатар хотруу ниснэ.