Үнэ
Танилцуулга
Истанбул, Анталья хоттой танилцан, Памуккале-н алдарт халуун рашаан, Клеопатра хатны рашаант усан санд амран, Гэгээн Софияагийн сүм, “Султан Ахметын”–н сүм болон талбайгаар зочилж, Босфорын хоолойгоор усан онгоцоор аялна. Чөлөөт 1 өдрөө өөрийн хүссэнээрээ шоппинг хийж, аялах боломжтой
Аяллын хөтөлбөрт багтсан зүйлс:
- 2 талын шууд нислэгийн тийз
- Зочид буудлын стандарт твин өрөө /1өрөөнд 2том хүн орно, хүүхэд оргүй/
- Зочид буудлын буффет өглөөний цай
- Хөтөлбөр тусгагдсан өдөр болон оройн хоол
- Хөтөлбөрт тусгагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал
- Хувийн хэрэглээний зардал
- Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал
- Чөлөөт өдрийн хөтчийн зардал
- Хөтөлбөрт тусгагдаагүй өдөр болон оройн хоол
- Нутгийн хөтөч болон жолоочийн гарын мөнгө
Аялалын хөтөлбөр
ӨДӨР : 1 УЛААНБААТАР – АНТАЛЬЯА
Улаанбаатар – Турк шууд ниснэ. Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө бүртгэл нээгдэх тул ОУ нисэх буудал дээр цугларан аяллын групптэй нэгдэнэ. Улаанбаатар хотоос өглөө 10:15 цагт Миат -ийн нислэгээр Истанбул хотоор дамжин Турк улсын үзэсгэлэнт далайн эргийн хот болох Анталья руу ниснэ.Орой Антальяд буусны дараа аяллын хөтөч тайлбарлагчтайгаа уулзаад зочид буудалдаа очин бүртгэл хийлгэн ороод амарна. Буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө авна. Бидний байрлах зочид буудал нь далайн эрэг дээр байрлах ба өөрийн эзэмшлийн далайн эрэг дээрх наран шарлагын газар, мөн дотор болон гадна том бассейнтай. Эргэн тойрондоо усан парк, завин зогсоол, усан спортын клуб, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнтэй.Зочид буудал нь бүх хоол буфет байх ба мөн адил уух зүйлс бүгд үнэгүй.
ӨДӨР : 2 АНТАЛЬЯА ХОТЫН АЯЛАЛ
Турк улс нь олон зууны турш Ази, Европыг холбосон худалдаа, наймааны гол бүс нутаг байсаар ирсэн. Тиймээс аялагч жуулчдын сонирхолыг татсан олон сонирхолтой үйлдвэр, дэлгүүрээр их байдаг.Өглөөний цайгаа уугаад өдрийн хоол хүртэл чөлөөт цаг.13 цагт өдрийн хоолны дараагаар аяллаа эхэлж Дүден хүрхрээ үзээд, Турк савхин ба үслэг эдлэлийн үйлдвэр дэлгүүр болон зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилно.Өдрийн хоолоо хотын алдарт зоогтой орон нутгийн реторанд зооглоно. Old town city буюу хуучин хотоор аялна. Энэхүү газар нь Анталья хотын хамгийн үзэсгэлэнтэй газраар тооцогддог. Мөн төв талбайг үзэж болно. Оройн хоолоо буудалдаа иднэ. Тус зочид буудлын цай, ундаа, коктейль, архи, виски зэрэг төрөл бүрийн уух зүйлс нь аяллын үнэд багтсан тул та бүхэн өөрийн сонголтоор сонгож чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой.Далайн эргээр алхах, буудлын дотор болон гадна талын халаалттай усан санд орох, спорт төвөөр үйлчлүүлэх зэргээр өдрийн үлдсэн цагаа идэвхтэй өнгөрөөж болно.
ӨДӨР : 3 ЧӨЛӨӨТ ӨДӨР
Өнөөдөр чөлөөт амралтын өдөр ба та өөрийн сонирхсон зүйлээ хийж амрах боломжтой өдөр.Чөлөөт өдөр / нэмэлт аялалын хөтөлбөр авах боложтой Жич:Анталья хотын хамгийн том усан парк буюу The Land of Legends-нд тоглох, Маша болон Дельфиний шоу үзэх мөн бүтэн өдрийн усан онгоцны хөөстэй шоунд оролцох боломжтой.
ӨДӨР : 4 АНТАЛЬЯА - ПАММУКАЛЕ
Анталья хотоос Туркийн баруун хэсэгт орших рашаан сувилал, амралт аялал жуулчлалын бүс болсон Памукаллийг зорин хөдөлнө.Өдрийн хоолоо замдаа тухайн нутгийн зоогийн газарт зооглоно. Хөвөн даавуун эдлэлийн дэлгүүр орно. Денизли хот нь хөвөнгийн тариалалтаараа дэлхийд алдартай бөгөөд хөвөн даавууны үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон байдаг. Бэлэн хувцас болон хөвөн дэр, хөнжил, гар нүүрийн алчуур зэргийг худалдан авах боломжтой. Памуккалед ирээд өрөөгөө хүлээж авсны дараа оройн хоолоо иднэ. Энэ хот нь халуун рашаанаараа алдартай хот учраас та бүхэн оройн хоолны дараа зочид буудлынхаа байгалийн халуун рашаантай бассейнд орж алжаалаа тайлаарай
ӨДӨР : 5 ПАММУКАЛЕ – ХИЕРАПОЛИС АЯЛАЛ
Өглөө эрт агаарын бөмбөлгөөр аялах аялагчид аялалдаа гарна.Өглөөний цайны дараа дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Hierapolis- Pamukkale-д зочилно. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600 м-ийн өргөнтэй, 150 м өндөр цасан цагаан цайзын дээр орших Hierapolis хэмээх МЭ 200 онд баригдсан 20,000 суудал бүхий театр, Анталийн эртний булш бунхнууд, Ромын үеийн уран барилгын туурийг үзэх ба мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно.Өдрийн хоолоо нутгийн буффет ресторанд зооглоно.Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах дарсны үйлдвэрт амталгаа хийнэ.Буудалдаа очиж ядаргаагаа тайлан халуун рашаанд орно.
ӨДӨР : 6 ПАМУККАЛЕ – ИСТАНБУЛ – БОСФОРЫН ХООЛОЙ
Өглөөний нислэгээр бид Истанбул хотын зүг 1 цаг ниснэ. Истанбул хоттой танилцах аяллаа эхэлж Ази, Европыг холбосон Босфорын хоолойгоор усан онгоцоор аялна. Аяллаа үргэжлүүлэн 1600 оны үед баригдсан /Hagia Sophia сүмийн өмнө зураг авхуулах, Sultanahmet эртний сүм орох, Theodosius чулуун хөшөөний түүх сонсох, Hippodrome стадиум зэргийг үзнэ. /Өдрийн хоол нутгийн ресторанд идээд буудалдаа очиж амарна.
ӨДӨР : 7 ИСТАНБУЛ ЧӨЛӨӨТ ӨДӨР
Өнөөдөр аяллын хөтөлбөргүй чөлөөт өдөр ба та өөрийн сонирхлын дагуу хүссэн зүйлээ хийж өнгөрөөх боломжтой өдөр. Та зочид буудалдаа амрах, дэлгүүр хэсэх, өөр сонирхсон зүйлээ хийж энэ өдрийг өнгөрөөж болно. Бидний байрлах зочид буудал нь Монголчуудын хамгийн ихээр очидог Европын хамгийн том дэлгүүрт тооцогддог Mall of Istanbul-аас 5км, 212 Outlet худалдааны төвөөс 1.5км зайтай тул та энэ үдшийг шоппинг хийж өнгөрөөж болно.Истанбулын томоохон дэлгүүрүүд нь өглөө 10:00 – 22:00 хүртэл ажилладаг.
ӨДӨР : 8 ИСТАНБУЛ-УЛААНБААТАР
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Истанбул хотын нисэх онгоцны буудалд ирж бүртгэлээ хийлээд Ази Европыг холбон орших эртний түүхт Турк орноор аялсан мартагдашгүй сайхан дурсамжаа өвөрлөн 14:10 цагийн нислэгээр Улаанбаатарын чиглэлд ниснэ. Улаанбаатарын цагаар 03:30 цагт хөшигтийн хөндий дахь Чингис хаан олон улсын нисэх буудалд бууснаар аяллаа баяртайгаар өндөрлөнө.