Үнэ
Танилцуулга
Ханой, Халонг Бэй, Дананг, Хой Ан гэсэн дөрвөн хотыг багтаасан Вьетнамын аялал нь тус улсын хойд болон төв нутгийн соёл, байгалийн үзэсгэлэнг нэг дор мэдрэх гайхалтай боломжийг олгодог. Энэхүү аялал нь түүхэн дурсгалт газрууд, байгалийн гайхамшиг, амралт, зугаа цэнгэлийг хослуулсан хөтөлбөртэй байдаг.
Аяллын хөтөлбөр .pdf файлаар:
ТАТАЖ АВАХ
Аяллын хөтөлбөрт багтсан зүйлс:
- Улаанбаатар -Ханой 2 талын шууд нислэг
- Ханой-Дананг 2 талын нислэг
- Зочид буудлын стандарт твин өрөө
- Зочид буудлын буффет өглөөний цай
- Хөтөлбөр тусгагдсан өдөр болон оройн хоол
- Хөтөлбөрт тусгагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал
- Дата биет сим карт
- Хувийн хэрэглээний зардал
- Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал
- Чөлөөт өдрийн хөтчийн зардал
- Хөтөлбөрт тусгагдаагүй өдөр болон оройн хоол
- Нутгийн хөтөч болон жолоочийн гарын мөнгө
- 2-12 насны хүүхэд ор эзлэхгүй
Аялалын хөтөлбөр
ӨДӨР 1: УЛААНБААТАР- ХАНОЙ
08:00-12:00 Улаанбаатар – ХАНОЙ шууд ниснэ. Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө бүртгэл нээгдэх тул ОУ нисэх буудал дээр цугларан аяллын групптэй нэгдэнэ. Вьетнам улсын Ханой хотын нисэх буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ авна. Хөтөч та бүгдийг угтан авч зочид буудалд хүргэж өгнө. Өрөөгөө хүлээн авсны дараа хэсэг амраад оройн хоолтой.
ӨДӨР 2: ХАНОЙ - ХАЛОНГ БЭЙ - КРУЙЗ АЯЛАЛ
Өглөөний цайны дараа Ханой хотоос хөдөлж, Улаан голын хөндий дагуух ногоон төгөл, үзэсгэлэнт байгальтай Халонг хот руу аяллаа эхлүүлнэ. Халонг нь Вьетнам улсын нийслэл Ханойгоос зүүн хойш 170 км зайд орших, аялал жуулчлалын онцгой бүс, ЮНЕСКО-ийн Дэлхийн Соёлын өвд албан ёсоор бүртгэгдсэн, байгалийн үзэсгэлэн төгс цогцолсон, алдартай газар юм.
Сэтгэлийг тань баясгаж, хараа булаам байгалийн санаанд оромгүй тогтоц бүхий, том жижиг 1969 ширхэг хадан цохио бүхий арлуудаас Халонг булан нь бүрддэг. Газар дээрх болон усан доорх
био ертөнцийн зохицол болох Халонг булан нь 1500 мв.км талбайг эзэлнэ. Халонг хэмээх үг нь
“Луу далайд бууж заларсан газар” гэсэн утгаар орчуулагддаг байна. Халонгт хүрэлцэн ирмэгц, нутгийн онцлог амтыг мэдрүүлсэн далайн хоолыг орон нутгийн ресторанд зооглоно. Туан Чау боомт руу очин 5–6 цаг үргэлжлэх завин аялалдаа гарна. Завин дээр далайн хоол идэж, өвөрмөц хэлбэртэй арал, хаднуудыг үзнэ. Эхлээд “Гайхамшигт агуй”-г үзэж, сонирхолтой хэлбэртэй чулуу, тогтоцтой танилцана. Дараа нь Титоп аралд очиж, цагаан элстэй эрэг дээр амарч, оргилд нь гарч Халонг булангийн гайхалтай байгалийг харна. Луон агуйд очиж, завиар эсвэл бамбу завиар сэлж, үзэсгэлэнт нуур, тайван байгальтай танилцана. Буцаж явахдаа завин дээр
нар жаргахыг харангаа цай ууж, амттан идэн, хөгжим сонсон, хамт аялж буй хүмүүстэй хөгжилтэй мөчүүдийг хуваалцана. Орой завиндаа хононо.
ӨДӨР 3: ХАЛОНГ БЭЙ ЧӨЛӨӨТ ӨДӨР
Энэ өдрийг та өөрийнхөөрөө, тайван бөгөөд дурсамжтай өнгөрүүлэх боломжтой. Өглөөний цайны дараа та хүссэн газраа очиж, сонирхсон зүйлсээ хийгээрэй. Далайн эргээр зугаалах, усанд санд сэлэх, Halong Sunworld, Typhoon усан парк парк орж хөгжилдөх, сувд болон хулсны дэлгүүр хэсэх зэрэг олон хийх зүйлс Халонг буланд бий.
ӨДӨР 4: ХА ЛОНГ БАЙ - ХАНОЙ -ДАНАНГ
Өглөөний цайны дараа Ханой хот руу буцаж онгоцны буудлаас Дананг хот руу ниснэ. Энэ өдөр
Дананг чөлөөт цагийг өнгөрүүлнэ
ӨДӨР 5: БА НА ХИЛЛС – АЛТАН ГҮҮР – ФРАНЦ ТОСГОН – ФАНТАЗИ ПАРК
Зочид буудалдаа өглөөний цайгаа ууна. Ба На Хиллс руу хөдөлнө. Далайн түвшнээс 1,500 метрийн
өндөрт орших энэ бүс нутаг нь хөл доорх нутгаас 6-8 градусаар сэрүүн, таатай уур амьсгалтай. 20-р
зууны эхэн үед Францын амралтын газар байсан бөгөөд өнөөдөр аялал жуулчлалын томоохон бүс
болон хөгжсөн. Том Буддагийн хөшөө, сүм хийдүүд, Францын хуучин дарсны зоорь, доторх зугаа
цэнгэлийн газрууд, цайз хэлбэрийн амралтын бүс зэрэг олон байгууламжтай. Дэлхийн хамгийн
өндөрт байрлах агаарын дүүжин шатаар уулын орой руу өгсөнө.
• Алтан гүүр дээр зочилно. Асар том гарын дүрстэй тулгуур баганатай, тэнгэрээс бууж ирсэн
бурхны мутар мэт харагдах энэ гүүр нь Ба На Хиллсийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг.
Эндээс уулын гайхамшигт үзэмжийг харангаа зургаа авхуулж, гүүрэн дээгүүр зугаалах
боломжтой.
• Францын тосгон - Парисын хэв маягийн барилгууд, чулуугаар бүрсэн гудамжнууд нь танд
Европт ирсэн мэт мэдрэмж төрүүлнэ. Сэрүүн агаарт тухлан, үзэмжит газруудад зургаа
авхуулах сайхан боломж.
Фантази парк - Вьетнамын хамгийн том доторх зугаа цэнгэлийн парк. Энэ парк нь хүүхэд,
насанд хүрэгчдэд зориулсан тоглоомуудаас гадна 4D, 5D кино театр зэрэг орчин үеийн үзвэр
үйлчилгээтэй. Оройн хоолны дараа зочид буудал руугаа буцаж амарна.
ӨДӨР 6: ДАНАНГ - ХОЙ АН ХОТЫН АЯЛАЛ
Өглөөний цайгаа уугаад хотын аялалтай. Хой ан эртний хот руу явна. Энэхүү хот нь япон, хятад,
вьетнам, францын архитектурын өвийг хадгалсан юнеско-гийн өвд бүртгэгдсэн газар юм. Очих замдаа Гантиган чулууны агуйгаар зочилно.
ӨДӨР 7: ЧӨЛӨӨТ ӨДӨР
Өглөөний цайгаа уугаад зочид чөлөөт өдөр тул цагийг хүссэнээрээ өнгөрүүлээрэй.
ӨДӨР 8: ДАНАНГ-ХАНОЙ - УЛААНБААТАР
Өглөөний цайгаа уугаад зочид буудлаа хүлээлгэн өгч ачаа тээшээ аван нисэх буудал ороод 13:00
19:00 шууд нислэгээр Монгол буцаж бидний аялал өндөрлөнө.