ДАНАНГ ХОТЫН ХӨТӨЛБӨРТЭЙ АЯЛАЛ (ВЬЕТНАМ)
3,600,000₮/ хүн
Ачаалж байна
Алтан шаргал элсэн эргээр зугаалж, далайн давлагааны чимээ сонсон, нарны илчийг мэдэрч алжаал тайлан амрах аяллын хамгийн таатай хэсэг юм.
Далайн эрэг дээр чөлөөт цагаа өнгөрүүлж, бүлээн элсэн дээр хөл нүцгэн алхах, наранд биеэ ээх, ном унших эсвэл далайн үзэсгэлэнт байгальд зураг авах зэргээр амралтаа тухтай өнгөрүүлээрэй. Далайн зөөлөн салхи, давлагааны намуухан чимээ нь өдөр тутмын ажлын ачааллаас түр холдож, сэтгэл санаагаа сэргээх боломж олгоно. Мөн далайд сэлж, эрэг дагуу алхаж, нар жаргах үеийн үзэсгэлэнт агшныг мэдрэх боломжтой.
Санал болгох