ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
1. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь "Би Ай Эс И Дабль" ХХК-ийн "Air Plane Travel Agency" (цаашид "Компани" гэх)-аас аялал худалдан авч буй харилцагч (цаашид "Аялагч" гэх)-тай байгуулах үйлчилгээ үзүүлэх гэрээний нөхцөлийг тодорхойлно.
1.2. Аялагч нь бусад аялагчдыг төлөөлж гэрээ байгуулж байгаа бол тэдгээрийн аяллын төлбөр болон гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг бүрэн хариуцах бөгөөд гэрээний нөхцөлийг аялагч бүрт танилцуулах үүрэгтэй.
1.3. "Аялагчийн онцгой нөхцөл байдал" гэж аялагч өөрөө, эсхүл түүний эцэг, эх, эхнэр/нөхөр, хүүхэд нас барсан; аялагч хүнд өвчин, осол гэмтлийн улмаас хэвтэн эмчлүүлж буй зэрэг аялалд оролцох боломжгүй болсон, эмнэлэг болон эрх бүхий байгууллагын албан бичгээр нотлогдсон нөхцөл байдлыг ойлгоно.
1.4. Аяллын хөтөлбөр, үнэд багтсан болон багтаагүй зүйлс, аялагчдын жагсаалт нь гэрээний хавсралт байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно.
1.5. Аялагч захиалгаа баталгаажуулж, урьдчилгаа төлбөрийн эхний хэсгийг төлснөөр энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1.6. Энэхүү нөхцөл болон тухайн аяллын гэрээний заалт хоорондоо зөрсөн тохиолдолд гэрээний заалтыг баримтална.
2. Компанийн эрх, үүрэг
2.1. Компани аялагч бүрийг гадаад зорчигчийн иж бүрэн даатгалд хамруулна. Уг даатгал нь гадаадад зорчиж байх хугацаанд гэнэтийн шаардлагатай болсон эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг даатгалын компанийн журмын дагуу, эмнэлэг, эмчилгээ, эмийн зардалд 10,000 ам.доллар хүртэл хэмжээгээр нөхөн олгоно.
2.2. Компани тухайн улсад нэвтрэхэд шаардагдах виз, эрхийн бичгийн бүрдлийг аялал эхлэхээс доод тал нь 14 хоногийн өмнө Аялагчид бичгээр сануулна. Шаардлагатай бичиг баримтыг хугацаанд нь бүрдүүлээгүйгээс гарах хохирлыг аль тал хариуцлага алдсан нь баримтаар нотлогдсоны үндсэн дээр буруутай тал хариуцна:
· Компани сануулаагүй, эсхүл өөрийн хийх ажилд хугацаа алдсанаас болсон бол Компани хариуцна;
· Сануулга авсан ч Аялагч бичиг баримтаа хугацаанд нь бүрдүүлж өгөөгүй, дутуу эсхүл буруу мэдээлэл өгсөнөөс болсон бол Аялагч өөрөө хариуцна (3.2-т заасны дагуу).
2.3. Компани аяллын
хөтөлбөрт заасан үйлчилгээг бүрэн, чанартай үзүүлнэ.
Цаг агаар болон бусад бодит шалтгаанаар хөтөлбөрийн дараалал өөрчлөгдөж болох
бөгөөд ийнхүү өөрчлөгдсөн тохиолдолд Компани өөр өдөр аяллыг нөхөн зохион
байгуулах, эсвэл ижил үнийн дүн бүхий тэнцүү түвшний аялал/үйлчилгээгээр
орлуулан үргэлжлүүлнэ.
2.4. Зочид буудлыг солих зайлшгүй шаардлага гарвал Компани ижил буюу түүнээс дээш зэрэглэлийн буудлаар нэмэлт төлбөргүйгээр орлуулна.
2.5. Компани шууд нислэг, зочид буудлын баталгаажуулалт, цуглах цаг, газар болон хөтчийн холбоо барих мэдээллийг аялал эхлэхээс доод тал нь 3 хоногийн өмнө Аялагчид хүргүүлнэ.
2.6. Аялагч төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд Компани 4.10-д заасны дагуу гэрээг цуцлах эрхтэй.
3. Аялагчийн эрх, үүрэг
3.1. Аялагчийн гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал эхлэх өдрөөс хойш 6 сараас доошгүй байна. Сунгалттай (хугацаа сунгагдсан) паспортаар аялалд хамрагдах боломжгүй.
3.2. Аялагч аяллын төлбөрийг 5 дугаар зүйлд заасан хуваарийн дагуу бүрэн төлнө. Мөн аялагч бүрийн гадаад паспортын хуулбар болон шаардлагатай бичиг баримтыг урьдчилгаа төлбөр төлсөн өдрөөс хойш 7 хоногийн дотор Компанид хүлээлгэн өгнө. Хугацаандаа бичиг баримтаа бүрдүүлж өгөөгүйгээс үүдэх хохирлыг Аялагч өөрөө хариуцна.
3.3. Аялагч өөрийн бичиг баримтын бүрэн бүтэн байдлыг аяллын өмнө болон аяллын хугацаанд өөрөө хариуцан хадгална. Аялагчийн буруутай үйлдлээс (баримт үрэгдүүлэх, гээх зэрэг) шалтгаалан учирсан хохирлыг Компани хариуцахгүй.
3.4. Даатгалын нөхөн олговор авах шаардлагатай тохиолдолд Аялагч аяллын үеэр үйлчлүүлсэн эмнэлгийн зардлын анхны баримт бичгийг эх хувиар нь даатгалын компанид биечлэн ирүүлнэ.
3.5. Нислэг саатсан тохиолдолд Аялагч агаарын тээврлэгчээс олгосон нислэг саатсан тухай албан тодорхойлолт, өөрчлөгдсөн нислэгийн хуваарийн баримт бичгийг бүрдүүлж Компанид ирүүлнэ.
3.6. Нислэг саатсан тохиолдолд Компаниас
нислэг саатсан тухай албан тодорхойлолт, өөрчлөгдсөн нислэгийн мэдээллийг бүрэн
шаардах эрхтэй.
3.7. Аялагч ямар нэгэн архаг/суурь өвчтэй, хүнсний харшилтай, тусгай (цагаан хоолны гэх мэт) хоолны дэглэмтэй бол аялал эхлэхээс доод тал нь 7 хоногийн өмнө Компанид урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Мэдэгдээгүйгээс үүдэн гарах асуудлыг Аялагч өөрөө хариуцна.
3.8. Аялагч тухайн улсын хууль тогтоомж, зочид буудлын журам, аяллын хөтөч болон хөтөлбөрийн цагийн хуваарийг мөрдөнө. Аялагч өөрийн санаачилгаар хөтөлбөрт хамрагдаагүй, эсхүл группээс салсан тохиолдолд ашиглаагүй үйлчилгээний төлбөрийг буцаан олгохгүй.
4. Хариуцлага, аялал цуцлах нөхцөл
4.1. Аялагч нислэгийн цагаас хоцрох, бичиг баримтын зөрчил, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан онгоцонд суух боломжгүй болсон, эсхүл цаг хугацаандаа аялалд оролцох боломжгүй болсон тохиолдолд төлсөн аяллын төлбөрийг буцаан олгохгүй.
4.2. Аялагч 4.3-т зааснаас бусад тохиолдолд өөрийн санаачилгаар аяллыг (бүхэлд нь эсхүл зарим аялагчийн хувьд) цуцалбал Компани дараах хэмжээгээр суутгал хийж, үлдэгдлийг цуцлах мэдэгдэл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор буцаан олгоно:
|
Цуцалсан хугацаа |
Суутгал |
|
Аялал эхлэхээс 31 ба түүнээс дээш хоногийн өмнө |
Урьдчилгаа төлбөр буцаагдахгүй |
|
Аялал эхлэхээс 15–30 хоногийн өмнө |
Нийт төлбөрийн 70% |
|
Аялал эхлэхээс 14 ба түүнээс доош хоногийн өмнө, эсхүл аялалд ирээгүй |
Нийт төлбөрийн 100% |
Зарим аялагч цуцлах тохиолдолд суутгалыг тухайн аялагчийн аяллын үнээс тооцно.
4.3. Аялагч "аялагчийн онцгой нөхцөл байдал"-д орсон тохиолдолд өөрийн оронд өөр хүн явуулах, эсхүл Компанийн тухайн аялагчийн төлөө аль хэдийн гаргасан, буцаан авах боломжгүй бодит зардлыг (шууд нислэг, зочид буудлын төлбөр г.м) баримтаар нотлон суутгаж, үлдэгдлийг 14 хоногийн дотор буцаан авах эрхтэй.
4.4. Аялагчийн нэрийг өөр хүнээр солих боломжтой бөгөөд энэ тухай аялал эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө Компанид бичгээр мэдэгдэнэ. Нэр солихтой холбоотой шууд нислэг дахин олгох зэрэг нэмэлт зардлыг Аялагч хариуцна.
4.5. Давагдашгүй хүчин зүйл (байгалийн гамшиг, дайн, тахал, төрийн байгууллагын шийдвэр г.м)-ийн улмаас нислэг цуцлагдсан, эсхүл хойшлогдсон тохиолдолд Компани энэ тухай аялагчдад нэн даруй мэдэгдэнэ. Аялал эхлэхээс өмнө ийм шалтгаанаар аялал бүхэлдээ хэрэгжих боломжгүй болбол Компани буцаан авах боломжгүй бодит зардлыг баримтаар нотлон суутгаж, үлдэгдлийг Аялагчид буцаан олгоно. Бусад асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
4.6. Агаарын тээврлэгчийн шийдвэрээр нислэгийн цагийн хуваарь өөрчлөгдөх нь Компани үүргээ зөрчсөнд тооцогдохгүй бөгөөд Компани өөрчлөлтийн талаар мэдээлэл авмагц Аялагчид мэдэгдэнэ. Нислэг хойшилсон, цуцлагдсанаас үүссэн нэмэлт зардлыг Компани хариуцахгүй.
4.7. Аяллын үеэр санаатай болон санамсаргүй байдлаар учруулсан аливаа хохирлыг тухайн газар дээр нь шийдвэрлэх бөгөөд хохирлыг учруулсан буруутай тал барагдуулна.
4.8. Аялагч Монгол Улсын эрх бүхий байгууллагаас хилийн хоригт орсны улмаас аялалд хамрагдах боломжгүй болсон бол төлбөрийг буцаан олгохгүй.
4.9. Аялагч тухайн улсад визийн зөрчилгүй, оршин суух хугацаа хэтрүүлээгүй байх үүрэгтэй бөгөөд үүнээс үүдэн гарах аливаа асуудалд Компани хариуцлага хүлээхгүй.
4.10. Аялагч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй дүнгийн 0.5%-тай тэнцэх алданги төлнө. Алданги нь төлөгдөөгүй дүнгийн 50%-иас хэтрэхгүй. Төлбөр төлөх хугацаанаас хойш 3 хоногийн дотор төлөгдөөгүй бол Компани гэрээг цуцалж, 4.2-т заасны дагуу суутгал хийх эрхтэй.
4.11. Компани энэхүү нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд өөрчлөлт нь вэбсайтад нийтлэгдсэнээс хойш баталгаажсан захиалгад үйлчилнэ. Аль хэдийн байгуулсан гэрээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр бичгээр өөрчилж, эсхүл цуцална.
5. Төлбөр тооцоо
5.1. Аяллын нийт төлбөр нь аялагчийн тоо болон нэг хүний аяллын үнээр тооцогдож, гэрээнд тусгагдана.
5.2. Аялагч гэрээнд заасан урьдчилгаа төлбөрийг тогтоосон хугацаанд төлж аяллаа баталгаажуулна.
5.3. Аяллын үлдэгдэл төлбөрийг аялал эхлэхээс 14 хоногийн өмнө төлж барагдуулна.
5.4. Гэрээнд заасан аяллын үнэ гэрээ байгуулсны дараа өөрчлөгдөхгүй. Харин гэрээ байгуулсны дараа төрийн байгууллагын шийдвэрээр шинээр татвар, хураамж ногдуулсан тохиолдолд түүнийг баримтаар нотлон Аялагч нэмж төлнө.
6. Бусад зүйл
6.1. Талууд гэрээ болон аяллын хүрээнд бие биенээсээ хүлээн авсан бизнесийн болон хувь хүний мэдээллийг үйлчилгээ үзүүлэх зорилгоос бусад зорилгоор гуравдагч этгээдэд задруулахгүй.
6.2. Аялагчид өөрсдийн овог нэр, регистрийн болон паспортын дугаар, төрсөн огноо, холбоо барих мэдээллийг аяллын үйлчилгээ үзүүлэх зорилгоор агаарын тээврлэгч, зочид буудал, даатгалын компани, хил, цагаачлалын байгууллагад дамжуулахыг Компанид зөвшөөрнө.
6.3. Гэрээнд заасан утасны дугаар, имэйл хаяг, эсхүл мессенжерээр илгээсэн мэдэгдлийг бичгээр мэдэгдсэнд тооцно. Холбоо барих мэдээлэл өөрчлөгдвөл тал бүр нөгөө талдаа нэн даруй мэдэгдэнэ.
6.4. Гэрээтэй холбоотой аливаа маргааныг талууд эхний үе шатанд харилцан тохиролцох замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, эрх бүхий шүүхээр шийдвэрлүүлнэ.
6.5. Энэхүү нөхцөл нь захиалга баталгаажсанаас эхлэн аяллын дараах өдөр хүртэл үйлчилнэ. Гэхдээ төлбөр тооцоо болон буцаан олголттой холбоотой үүрэг бүрэн биелэх хүртэл хүчинтэй хэвээр байна.
Air Plane Travel Agency
- Байгууллага: “Би Ай Эс И Дабль” ХХК
- Хаяг: Улаанбаатар хот, ХУД, 3-р хороо, Хонгор апартмент 201 тоот
- Утас: 7272-4242, 9905-9797, 8809-9772
- Имэйл: info@airplane.mn