

Centara Mirage Resort Mui Ne
Da Nang - Vietnam
Ачаалж байна
Вьетнамын далайн эргийн үзэсгэлэнт Натранг хот болон Муй Не аялал жуулчлалын бүсээр аялах 7 шөнө, 8 өдрийн хөтөлбөртэй аялал. Алдарт VinWonders паркаар зочилж, гурван арлын завин аялалд оролцон, эрдэс шаврын баннаар алжаалаа тайлж, Wine Castle дарсны цамхагтай танилцана. Мөн далайн эргээр зугаалах, шоппинг хийх, Centara Mirage All-Inclusive Resort-д усан парк, амралт зугаалгын үйлчилгээгээр тав тухтай амрах боломжтой. Улаанбаатараас хоёр талын шууд нислэгтэй энэхүү аялал нь адал явдал, амралт, гэр бүлийн хөгжилтэй мөчүүдийг нэг дор багтаана.
Нячанг нь Вьетнамын өмнөд төв эрэгт, Өмнөд Хятадын тэнгисийн эрэг дагуу орших далайн эргийн аялал жуулчлалаараа алдартай хот юм. Урт элсэрхэг наран шарлагын газар, цэнхэр далай, үзэсгэлэнт арлууд, шинэхэн далайн бүтээгдэхүүн, рашаан болон шавар эмчилгээний төвүүдээрээ аялагчдыг татдаг.
Гэр бүл, хосууд, найз нөхдөөрөө бүтэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлэхэд тохиромжтой. Тус хүрээлэнгийн онцлох үзвэрүүдэд Tata Show, The World Garden, Sea World болон төрөл бүрийн адал явдалт тоглоомууд багтдаг.
Нячангын гурван арлын бүс нь Вьетнамын Нячангын буланд байрлах, тунгалаг цэнхэр ус, халуун орны арлууд, шүрэн хад, цагаан элсэрхэг эргээрээ алдартай далайн аялал жуулчлалын бүс юм. Энэ бүс нь далайн байгалийн үзэмж, усан доорх экосистем, арлын амралтын орчныг нэг дороос мэдрэх боломж олгодог.
нь Вьетнамын Нячанг хотод байрлах, эрдэс шаврын ванн, халуун рашаан, эрдэс устай бассейн болон амралт, бие сэргээх үйлчилгээгээрээ алдартай цогцолбор юм. Халуун орны ногоон цэцэрлэгт хүрээлэнгийн орчинд байрладаг тул хотын хөл хөдөлгөөнөөс түр холдож, тайван амрахад тохиромжтой.
дарсны цайз (RD Wine Castle) нь Вьетнамын Муй Не хотын Sea Links City амралтын цогцолборт байрлах, Европын дундад зууны үеийн цайзын архитектураас санаа авсан аялал жуулчлалын онцгой газар юм. Гаднах өвөрмөц хийц, дарсны зоорь, дарсны соёлтой танилцах аялал зэргээрээ алдартай. АНУ-ын Калифорни мужийн Напа хөндийн дарсны соёлоос санаа авсан тус цайзад дарс хадгалах, боловсруулах үйл явцын талаар мэдээлэл авч, дарс амтлах боломжтой. Мөн архитектурын өвөрмөц орчинд гэрэл зураг авах, цайзын дотоод засалтай танилцахад тохиромжтой.
Муй Не нь Вьетнамын өмнөд хэсэгт, Фантхьет хотын ойролцоо орших далайн эргийн амралтын бүс юм. Урт элсэн эрэг, улаан болон цагаан элсэн манхан, загасчны тосгон, далайн шинэхэн хүнсээрээ алдартай. Халуун орны уур амьсгал, далайн эргийн амралт, байгалийн өвөрмөц тогтоц, адал явдалт аяллыг хослуулах боломжтой тул хосууд, гэр бүл болон найз нөхдөөрөө аялахад тохиромжтой. Мөн салхин серфинг, кайтсерфинг зэрэг усан спорт сонирхогчдын дуртай газруудын нэг юм.
Муй Не-д Jeep Car Tour хийх нь улаан, цагаан элсэн манхан, загасчны тосгон болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар жийп машинаар аялах сонирхолтой аяллын үйл ажиллагаа юм. Нар мандах эсвэл жаргах үеэр элсэн манханы үзэсгэлэнт төрхийг тольдон, дурсгалын зураг авах боломжтой.
Дарсны амталгаа хийх, дарсны үйлдвэрлэл, хадгалалтын талаар танилцах, Европ хэв маягийн цайзын орчинд зураг авах зэрэг үйл ажиллагааг туршиж үзэх боломжтой аяллын цэг юм.
Вьетнамын Ня Чанг хотын үзэсгэлэнт арлуудаар завиар аялж, цэнхэр далай, байгалийн өвөрмөц тогтоц, халуун орны арлуудын гайхамшгийг мэдрэх аялал юм.
Далайн дээгүүр өнгө өнгийн шүхрээр хөөрч, өндөрт нисэн байгалийн үзэсгэлэнт эрэг, цэнхэр далай, арлуудыг дээрээс нь тольдон харах адал явдалт усан спорт юм.
Усан мотоцикл унан далайн цэнхэр давлагаан дээгүүр хурдтай давхиж, салхи, усны цацлага, адал явдлын догдлолыг мэдрэх сонирхолтой усан спорт юм.
Усан бассейнд сэлж, усан паркийн төрөл бүрийн гулсуур, тоглоом, усан үзвэрүүдээр зугаалан, гэр бүл, найз нөхөдтэйгөө хөгжилтэй, дурсамжтай өдрийг өнгөрүүлэх боломжтой.
Байгалийн эрдэс бодис агуулсан шаварт ваннд орж, дулаан орчинд алжаалаа тайлан, амралтын өдрөө өвөрмөц рашаан сувиллын туршлагаар баяжуулах үйлчилгээ юм.
Галзуу хулгана болон адал явдалт тоглоомд сууж, өндөр хурд, огцом эргэлт, өндрөөс буух хөдөлгөөнийг мэдрэн, сэтгэл хөдөлгөм хөгжилтэй өдрийг өнгөрүүлээрэй.
Вьетнамын уламжлалт гар урлал, үндэсний урлагтай танилцаж, нутгийн урчуудын ур чадвар, өв соёл, олон үе дамжин хадгалагдсан уламжлалыг биеэр мэдрэх соёлын аялал юм.
дөрвөн дугуйт бартаат замын тээврийн хэрэгслээр шороон зам, элсэрхэг газар, ой модтой болон уулархаг бүсээр аялж, хурд хүч, адал явдал, байгалийн үзэсгэлэнг хослуулан мэдрэх сонирхолтой үйл ажиллагаа юм.
00:00 – 00:00 Улаанбаатар – Натранг руу шууд ниснэ. Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө бүртгэл нээгдэх тул ОУ нисэх буудал дээр 00:00 цугларан аяллын групптэй нэгдэнэ. Вьетнам улсын Натранг нисэх буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ авахад хөтөч онгоцны буудал дээр тосно. Зочид буудалд хүрээд өрөөгөө хүлээн аваад амарна.
Буудалдаа өглөөний цайгаа уугаад завин аялалдаа гарна. Өнөөдрийн аяллаар далай дээр өдрийг өнгөрөөнө. Нэмэлт төлбөртэйгээр парасейлинг, усан мотоцикл зэрэг адал явдалт спортод оролцох боломжтой. Вьетнамын хамгийн том эрдэс шаврын эмчилгээний цогцолбор зочилж шавар болон эрдэс усаар биеэ амрааж, эрүүлжүүлнэ.
Өглөөний цайны дараа бид бүх насныханд зориулсан амралт, зугаалга, энтертайнментын диваажин болох алдарт VinWonders паркийг зорих болно. Цэнхэр далайн дунд орших тус парк нь галзуу хулгана, усан парк, далайн аквариум, сэтгэл баясгах далайн гахайн шоу болон алтан элстэй наран шарлагын бүсийг нэг дор цогцлоосон тул мартагдашгүй нэг өдрийг өнгөрүүлнэ
Буудалдаа өглөөний цайгаа ууна. Чөлөөт өдөр тул буудалдаа амрах, далайн эргээр зугаалах, шоппинг хийх зэргээр хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Өглөөний цайгаа уугаад далайн эргийн аялал жуулчлалын бүс МУЙ НЕ рүү 3- 4 цаг явна. Замдаа Wine Castle буюу дарсны цамхагаар зочилно. Европын хэв маягтай өвөрмөц аялал жуулчлалын газар юм. Олон улсын стандарт бүхий сүлжээ CENTARA MIRAGE - ALL INCLUSIVE RESORT д ирнэ. Энэхүү ресорт 984ш вилланаас бүрдсэн тул аялагч бүхэн виллад байрлана. 1 виллад 2 хүн орно. Нам гүн орчин, 3 давхар усан, хүүхдийн тоглоомын жижиг усан парк, тоглоомын өрөө гэх зэрэг аялагчдын тав тухыг бүрэн хангасан ресорт юм. ALL INCLUSIVE буюу өглөөний цай, өдрийн хоол оройн хоол, хөнгөн зууш, алкахол бүхий уух зүйлс цагийн хуваарийн дагуу үнэгүй.
“CENTARA MIRAGE RESORT MUI NE” ресорт нь испанийн далайн аялагчдын түүхээс сэдэвлэн бүтээгдсэн ба идэвхтэй амралт, усан парк болон гэр бүлийн хөгжөөнт хөтөлбөртэй ба цагийн өнгөрөөх олон төрлийн үйлчилгээтэй. Хүсвэл та ATV унах, өнгө өнгийн 69 маркын машинтай өдрийн аялал нэмэлт төлбөртэй турших боломжтой.
“CENTARA MIRAGE RESORT MUI NE” ресорт нь испанийн далайн аялагчдын түүхээс сэдэвлэн бүтээгдсэн ба идэвхтэй амралт, усан парк болон гэр бүлийн хөгжөөнт хөтөлбөртэй ба цагийн өнгөрөөх олон төрлийн үйлчилгээтэй. Хүсвэл та ATV унах, өнгө өнгийн 69 маркын машинтай өдрийн аялал нэмэлт төлбөртэй турших боломжтой.
Буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх буудал руу явна. 00:00-00:00 цагийн нислэгээр Улаанбаатар руу шууд ниснэ. Улаанбаатарт газардсанаар бидний аялал өндөрлөнө.


Da Nang - Vietnam


Hha Trang
Валют
Донг (VND)
Цагийн зөрүү
Монголоос 1 цагаар хоцорно
Хэл
Вьетнам хэл
Хэрэгтэй бичиг баримт
Гадаад паспорт (аяллын дараа 6 сараас дээш хүчинтэй)
💡 Ам.доллар, картаар төлөх боломжтой. Далайн эргийн улиралд нарнаас хамгаалах тос авч явна уу.
Визийн болон нэвтрэх нөхцөл өөрчлөгдөж болох тул аяллаас өмнө менежерээс лавлана уу.