Даатгалын бичиг баримтыг манай зүгээс хэвлэн авч очих бөгөөд нислэгийн өдөр нисэх буудал дээр зорчигч бүрээр гарын үсэг зуруулна.

Та яагаад аяллын даатгалд хамрагдах хэрэгтэй вэ?
1. Эмнэлгийн даатгал: Аяллын үед гарсан өвчлөл, гэмтлийн зардлыг барагдуулна.
2. Аялал цуцлах/хойшлуулах: Урьдчилан таамаглаагүй нөхцөл байдлын улмаас, таны аялал цуцлагдсан эсвэл хойшилсон тохиолдолд буцаан олгогдохгүй аяллын зардлыг нөхөн төлнө.
3. Ачаа алдах/хоцрох: Алдагдсан, хулгайд алдсан, хойшлогдсон ачааг нөхөн барагдуулна.
4. Яаралтай нүүлгэн шилжүүлэлт: Аюулгүй байдлын үед аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэх эсвэл гэртээ буцаж ирэх төлбөрийг төлнө.
5. Хууль эрх зүйн туслалцаа: Аялал жуулчлалын үеэр хууль эрх зүйн асуудалд туслалцаа үзүүлнэ.
6. Санхүүгийн хамгаалалт: Аялал жуулчлалын хөрөнгө оруулалтыг урьдчилан тооцоолоогүй алдагдлаас хамгаална.
Аяллын даатгалын жишээ маягт:

Даатгалын бичиг баримтыг манай зүгээс хэвлэн авч очих бөгөөд нислэгийн өдөр нисэх буудал дээр зорчигч бүрээр гарын үсэг зуруулна.
Даатгалын төлбөр аяллын үнэд багтсан.
Хэрэв аяллын үеэр эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болсон тохиолдолд эхний 50 ам.долларын зардлыг зорчигч өөрөө төлнө. 50 ам.доллараас давсан зардлыг эх орондоо ирсний дараа шаардлагатай баримтуудаа бүрдүүлэн өгч, нөхөн төлбөр авах боломжтой. Тиймээс аяллын үеэр эмнэлгийн үйлчилгээ авч, ямар нэгэн төлбөр төлсөн бол төлбөрийн баримт, эмчилгээтэй холбоотой бүх бичиг баримтыг заавал хадгална уу.