Монгол Улсын иргэд гадаад улсад зорчих эрх буюу хилийн хоригтой эсэхээ E-Mongolia цахим системээр үнэ төлбөргүй шалгах боломжтой.
Хэрхэн шалгах вэ?
1. E-Mongolia гар утасны аппликейшн эсвэл вэб сайт руу өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
2. Хайлтын хэсэгт “гадаад улсад зорчих эрхийн лавлагаа” гэж бичиж хайна.
3. Үйлчилгээг сонгон хүсэлт илгээж лавлагааг харна:
• Хэрэв хилийн хориг байхгүй бол “эрхтэй” гэсэн мэдээлэл гарна.
• Хэрэв хилийн хоригтой бол холбогдох огноо, тайлбар гарч ирнэ.
Хилийн хориг тавих үндсэн шалтгаанууд:
• 50 сая түүнээс дээш төгрөгийн хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй байх
• Тэжээн тэтгэх үүргээ 3 буюу түүнээс дээш сар биелүүлээгүй байх
• Эрэн сурвалжлагдаж байгаа, санаатай зайлсхийсэн, хөрөнгө нуусан эсвэл гадаад улсад оргон зайлж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байх
Хэрэв танд лавлагаатай холбоотой өөр асуудал гарвал тухайн шийдвэр гаргасан байгууллага буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар эсвэл холбогдох эрх бүхий байгууллагад хандах боломжтой.


