Airplane Travel Agency

Цэс

Хөтөчийн үйлчилгээ
arrow_back Блог руу буцах Аяллын зөвлөгөө

Хөтөчийн үйлчилгээ

calendar_today 2026.11.18 visibility 10 үзэлт

Чөлөөт аяллын хөтөч нь аялагчдыг өдрийн турш үзвэр, үйлчилгээ бүрд биечлэн дагалдан явахгүй бөгөөд аяллын талаарх шаардлагатай мэдээлэл, зааварчилгаагаар хангах үүрэгтэй.

Аялагчид аяллын хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээний газруудад хэрхэн хүрэх, хамрагдах, цагийн хуваарь болон бусад холбогдох мэдээллийг хөтөчөөс авах боломжтой.

Аяллын явцад аялагчдад зориулан үүсгэсэн групп чатаар дамжуулан хөтөчтэй холбогдож, мэдээлэл авах болон асууж тодруулах зүйлсээ лавлах боломжтой.

  • Нисэх буудалд аялагчдыг тосож авч, сонгосон зочид буудалд хүргэж өгнө.
  • Аяллын хөтөлбөрт багтсан үзвэр, үйлчилгээний талаар групп чатаар мэдээлэл, зааварчилгаа өгнө.
  • Аялагчдад шаардлагатай мэдээлэл, тусламжийг групп чатаар дамжуулан хүргэнэ.
  • Хөтөч нь ажлын чиг үүрэгт хамаарахгүй, хэт хувийн шинжтэй хүсэлтүүдийг биелүүлэхээс татгалзах эрхтэй.

Аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах

Аялал зохион байгуулагч нь байгаль, цаг агаарын нөхцөл, авто замын түгжрэл, техникийн саатал болон бусад давагдашгүй хүчин зүйлсийн улмаас аяллын хөтөлбөрийг анхны төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд нөхцөл байдалд нийцүүлэн хөтөлбөрт өөрчлөлт оруулах эрхтэй. Энэ тохиолдолд аялагчдын эрх ашигт нийцүүлж, аяллыг аль болох үр өгөөжтэй зохион байгуулахыг зорих үүрэгтэй.

Аялагчийн хариуцлага

Аялагчийн буруутай үйл ажиллагааны улмаас өөрт нь болон бусдад учруулсан гэм хор, хохирол, аялагчийн өгсөн худал мэдээлэл, бүрдүүлсэн баримт бичгийн үнэн зөв байдал, түүнчлэн аяллын явцад аялагчийн бусдын өмнө хүлээсэн үүрэг болон түүнтэй холбоотой үр дагаврыг аялал зохион байгуулагч хариуцахгүй.