Airplane Travel Agency

Цэс

Аяллын бичиг баримт
arrow_back Блог руу буцах Бичиг баримттай холбоотой зөвлөгөө

Аяллын бичиг баримт

calendar_today 2026.11.18 visibility 14 үзэлт

Аялал эхлэхээс өмнө бичиг баримт, захиалгын мэдээллээ сайтар шалгаж, бүх зүйл бэлэн эсэхийг нягтлаарай. Урьдчилан бэлтгэлтэй байх нь аяллын явцад гарч болзошгүй хүндрэлээс сэргийлж, аяллаа тайван, ая тухтай өнгөрүүлэхэд тусална.

Нислэгийн тийз

Тийз дээрх таны нэр паспорттой үсэг нэг бүрээрээ таарч байгаа эсэхийг шалгаарай. Нэр зөрвөл онгоцонд суулгахгүй байх эрсдэлтэй. Мөн нислэгийн огноо, цаг, ачаа тээшний хэмжээ, жингээ урьдчилан нягталж, нисэх буудалд нислэгээс 3 цагийн өмнө ирээрэй.

Зочид буудлын захиалга

Буудлын нэр, хаяг, байрлах огноо, өрөөний төрөл таны захиалгатай таарч байгаа эсэхийг шалгаарай. Такси барихад хэрэг болох тул буудлын хаягийг тухайн орны хэлээр утсандаа хадгалаарай.

Аяллын даатгал

Даатгалын гэрээ тань аяллын бүх хугацааг хамарч байгаа эсэх, эмнэлгийн тусламж, нислэгийн хоцролт, ачаа алдагдах тохиолдлыг даадаг эсэхийг шалгаарай. Яаралтай үед холбогдох даатгалын компанийн утасны дугаарыг хадгалаад аваарай.

Аяллын хөтөлбөр

Өдөр бүрийн хөтөлбөр, тосох цэг, цаг, хөтчийн нэр, утасны дугаартай урьдчилан танилцаарай. Ойлгомжгүй зүйл байвал аялалд гарахаас өмнө манай менежерээс тодруулаарай.

Баримтаа хадгалах

Тийз, буудлын захиалга, даатгал, паспортынхаа зургийг утсандаа интернэтгүйгээр нээгдэхээр хадгалж, цаасан хуулбарыг нь хамт авч яваарай. Утас тань алга болох, цэнэг дуусах үед цаасан хуулбар хамгийн найдвартай.